100% аюулгүй вакцин гэж байхгүй. Вакцины үр дүн 60% байхад сайн гэж тооцогддог.

2021 оны 03 сарын 25

100% аюулгүй вакцин гэж байхгүй. Вакцины үр дүн 60% байхад сайн гэж тооцогддог.

100% аюулгүй вакцин гэж байхгүй. Вакцины үр дүн 60% байхад сайн гэж тооцогддог.

Вакцинд вектор, адъювант, консервант гээд олон орцтой. Энэ бүгд нь хүнд аюулгүй байх ёстой. Спутник вакцинд хэрэглэсэн вектор нь:

1-хүний аденовирус серотип-26 рекоминант векторт SARS-CoV-2 вирусийн S уургийн генийг угсарсан,

2- хүний аденовирус серотип-5 рекоминант векторт SARS-CoV-2 вирусийн S уургийн генийг угсарсан.

Ген-вектор хүний биед орсноор S-уургийн нийлэгжил явагдана.

Оросууд хүний коронавирусийн вектор ашигласан. Бид хэзээ нэг цагт хүний корона тусч байсан. Иймд ашигласан вектор нь бидний организмд танил гэсэн үг. Тийм болохоор сөрөг нөлөө бага.

S-уураг 20%-аас дээш мутацид ороход хамгаалж чадахгүй. 2 жилийн баталгаа өгч байгаа.

91,6 %-100% үр дүнтэй

Хятад вакцин

CoronaVac-Sinovac Biotech

Вирусийг β-пропиолактоном химийн бодисоор үхүүлсэн вакцин ба вирусийн бүх уургийг агуулдаг учир удаан хугацааны дархлааг үүсгэнэ. Энэ нь бидний хүүхэд байхаас авхуулаад тариулж ирсэн вакцины технологи. Энэ нь хэзээ нэгэн цагт вирус мутацид ороод ирэхэд халдвар авч болох боловч хэсэгчилсэн дархлааг үүсгэсэн учир хөнгөн өвчилнө.

50,4%-83,5% үр дүнтэй

Vaccine Astra-Zeneca AstraZeneca

Шимпанзегийн аденовирус ChAdOx1 дээр үндэслэсэн вектор ашигласан. Уг векторт SARS-CoV-2 вирусийн S уургийн генийг угсарсан. Ашигласан вектор нь Шимпанзегийн аденовирусийнх болохоор бидний организмд танил биш. Тийм болохоор сөрөг нөлөө их гарч байна гэж хэлж болохоор байна.

59,5% үр дүнтэй

Эх сурвалж 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл