Жижиг оврын хэт улаан туяаны шарлагын гэрэл.
Хэт улаан туяаны эмчилгээ нь холбогч эдийн уян хатан чанарыг нэмэгдүүлж үе мөчний хөшилтийг бууруулна, өвдөлтийг намдаана, булчингийн чангарлыг тавиулна, цусан хангамжийг нэмэгдүүлнэ, үрэвслийг намдаана, хаванг буулгана, эдгэрэлтийг дэмжинэ. Цусан хангамжийг нэмэгдүүлснээр тухайн хэсгийн уураг, тэжээл болон хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлж эдгэрэлтийг түргэсгэнэ. Шууд хүрэлцэх дулааныг бодвол хялгасан судсууд болон мэдрэлийн төгсгөлүүд байгаа гүнд нь хүрч үйлчилдгээрээ илүү ач холбогдолтой. Ил шархтай үед хэрэглэх нь зохимжгүй.